Нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс МЗХ-нд хүсэлт тавьсны дагуу “Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг МЗХ-ны залуус танхимд зохион байгуулав. Уг хэлэлцүүлэгт орон нутаг, нийслэлийн 30 гаруй залуу биечлэн оролцож, хөтөлбөрийг боловсронгуй болгоход дуу хоолойгоо нэгтгэлээ. Энэхүү хөтөлбөрт архины татварыг хэрхэн ногдуулах, архи үйлдвэрлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох явц, өсвөр үеийг энэ хорт зуршлаас хэрхэн хамгаалах, залуусын өнөөгийн хандлагыг судалж тогтоох, архины үйлдвэрлэл, чөлөөт худалдаа, бодлого тогтоомж зэрэг асуудлууд багтжээ.