“Одооноос бид байгаль эхээ хайрлаж, ирээдүй хойчдоо нүүр бардам хүлээлгэн өгнө” гэсэн зорилго өвөртөлсөн хэсэг залуус “Эко аялал” зохион байгуулахаар болжээ. Залуусын өөрсдийн санаачилгаар хийж байгаа энэхүү аялалд оролцохыг хүсэгчдийг МЗХ-ны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын корпорацын 201 тоотод бүртгэж байгаа аж.