Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Олон Улс Судлалын Хүрээлэн, БНХАУ-ын Санхүү Эдийн Засгийн Төв Их сургууль хамтран есдүгээр сарын 30-ны өдрийн 09.00 цагаас Гадаад Харилцааны Яаманд “Монгол-Хятадын мөнгө санхүүгийн хамтын ажиллагаа” сэдэвт анхдугаар форум болно.
БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д хоёр орны удирдагч гарын үсэг зурсан билээ. Сүүлийн жилүүдэд БНХАУ нь Монгол Улсын гадаад худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч болоод байгаа учир хоёр орны мөнгө санхүүгийн харилцаа, хамтын ажиллагаатай холбогдох олон асуудлаар эрдэмтэд судлаачид санал солилцон, хамтын ажиллагааны цаашдын боломжийн талаар өргөн хүрээнд хэлэлцэх юм. Уг форумд Монгол, Хятадын эрдэмтэн судлаачид Монгол Хятадын эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал хэтийн төлөвийн тухай, Дэлхийн нөөцийн систем дэх шинэчлэл ба юаний интернационалчлал, “Монгол Улсын мөнгөний бодлогын хэрэгжилт, “Хятадын хувьцааны зах зээлийн макро түвшний хөгжлийн тухай эрэгцүүлэх нь зэрэг олон асуудлыг хөндөн хэлэлцэх юм.
М.Болор