НИТХ-ын Монгол Ардын Намын бүлэг, Нийслэлийн нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын залуучуудын холбоо, Монголын Оюутны Холбоо Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмрээ оруулахад хамтарч ажиллахаар боллоо.
НИТХ-ын МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан, нийслэлийн НАМЭХ-ны дарга Б.Саранчимэг, нийслэлийн НАМЗХ-ны дарга Б.Баярмагнай, НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Нийтгэмд тулгамдаж буй аливаа асуудлыг олон талаас нь харж, зөв бодитой хандан, илүү өргөн цар хүрээнд далайцтай үйл ажиллагаа явуулах зорилготой эдгээр төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж байгаа гэнэ.
Талууд хамтран “Улаанбаатар 2016” клуб байгуулан Удирдах зөвлөл томилж, түүнээс гаргасан бодлого, зааврын дагуу батлагдсан дүрмийн хүрээнд ажиллах юм. Удирдах зөвлөлд талуудын оролцоог тэгш хангасан 15 хүн сонгогдсон ба тэргүүнээр нь НИТХ-ын тэргүүлэгч Б.Энх-Амгалан томилогдлоо.