Өнөөдрөөс эхлэн нутгийн зүүн өмнөд хэсгээр, 27-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 28-ны өдөр ихэнх нутгаар, 29-ний өдөр баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно.
Салхи 27-28-ны өдөр ихэнх нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсэн шороон болон цасан шуурга шуурах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа. 2014 он гарсаар усны 82 удаагийн ослоор 92 хүн амь насаа алдсан бол зөвхөн энэ сарын 15-22-ны өдрүүдэд усны ослын 6 удаагийн тохиолдлоор 7 иргэн амь насаа алдсан байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэд зөвлөгөө өгч байх, мөн насанд хүрэгсэд гол, ус гатлахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулавл. Дээрх ослуудын дийлэнх хувь нь иргэдийн хайхрамж болгоомжгүй байдлаас болж гардаг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.