Монголын шинэ тосгон холбоо ТББ нь 2004 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш аймаг, сум, дүүргүүдэд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, ажиллажээ.. Уг холбоо нь хамтын хөдөлмөрөөр сайн сайхан нийгмийн цогцлоон бүтээх үйл ажиллагаанд иргэдийг татан оролцуулах, иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх чиглэлийн олон ажил хийсэн байна. Тухайлбал, Налайх, Увс, Сүхбаатар, Төв аймаг, Гачуурт, Зүүнхараа, Орхон зэрэг аймаг дүүргийн нутаг дэвсгэрт Соёлын төвийн барилга, гүний худаг зэргийг барьж, зүлэгжүүлэлт хийн, Увс аймгийн төвд 9 сая гаруй төгрөгийн өртөг бүхий номын сан байгуулсан аж. Мөн 2000-2015 оныг Ногоон Монгол орон болгох хөтөлбөр дэвшүүлэн, “Нэг мод-нэг хүн” аяныг өрнүүлж 10 гаруй мод тариалсан аж. БНСУ-ын “Шинэ тосгон холбоо”-ны ерөнхийлөгч Шим Ким Жүн: Солонгосын 1970-аад оны хөгжилд Пак Жон И ерөнхийлөгчийн гол болгосон чиглэл нь “Шинэ тосгон” хөдөлгөөн байсан. Үүний ачаар манай Солонгос улс одоогийн эдийн засгийн хүчирхэг улс гүрэн болсон. Энэхүү холбоо нь Монгол Улсад үүсгэн байгуулагдаад 10 жил болж байна, Одоогийн байдлаар дэлхийн 13 улсын 32 тосгонд үйл ажиллагаагаа явуулаад байгаа ” гэлээ.
М.Болор