УИХ-ын Тамгын газраас “Бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд судалгааны байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтэс 2009 оноос хойш нийт 500 гаруй судалгаа, шинжилгээний ажил хийжээ. Нэг жилд 100 гаруй судалгаа, шинжилгээний ажил хийсэн байна. Мөн тэрээр илтгэлдээ судалгааны байгууллагуудын хамтын ажиллагаа сул байгааг онцлоод цаашид байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх үүднээс мэдээллээ солилцдог байх боломж бололцоог бий болгох нь зүйтэй хэмээв. Түүнчлэн Төрийн сангуудын статистик дата сантай болох, судалгааны нэгдсэн мэдээллийн сайт ажиллуулдаг болох боломжийг судлах хэрэгтэй талаар онцолсон юм. Шинжлэх Ухааны Академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл, Улсын Их Хурлын Тамгын газраас хэлэлцүүлэг зохион байгуулж буй явдалд талархаад анхаарах хамгийн гол зүйл бол бол энэ чиглэлээр дэлхийн нийтэд тогтсон ямар систем байгааг судалж, түүн дотроос алиныг нь Монгол Улсын хөрсөнд буулгах вэ гэдгийг олж тогтоох явдал гэдгийг хэлэв. Мөн шийдвэр гаргах түвшинд, бодлого боловсруулах түвшинд оролцох оролцоог хуульчилж өгөх шаардлагатай байна гэлээ.