Шинэчлэлийн Засгийн газраас 2013 онд баталсан шинэ журмаар усны үнэ цэнэ, тарифыг нэмэгдүүлэх журмыг баталсан. Үүний хүрээнд усаа дахин ашиглаж байгаа хэрэглэгчийн төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх эдийн засгийн урамшууллыг бүрдүүлснээр 2014 онд 73 сая тонн ус хэмнэсэн байна. Ялангуяа уул уурхайн компаниуд ашигласан усаа хаядаг байсан бол хаягдлын далан нөөцлүүр байгуулж, дахин ашиглаж эхэлжээ.
М.Болорцэцэг