Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв 1974 онд 58 дугаар тусгай цэцэрлэг нэртэйгээр анх байгуулагдаж өдгөө “Өнөр бүл” төв нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тус төвд бүтэн болон хагас өнчин, эцэг эх байх эрх нь хязгаарлагдсан, хараа хяналтгүй, эцэг эх нь сэтгэцийн өвчлөлтэй, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гээд харж хандах, асрах хүнгүй хоцорсон 2-18 насны хүүхдүүд хүмүүжиж байна. Уг төвийг 730 гаруй хүүхэд төгсөж амьдралд хөл тавьсан байдаг бөгөөд одоогийн байдлаар 200 гаруй хүүхэд сурч, хүмүүжин амьдарч байна.
Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төв нь 40 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд UB PALACE-ийн концертын Их танхимд хандивын тоглолт зохиолоо. Тоглолтод Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ З.Жарантав, Т.Ариунаа, Ч.Бат-Эрдэнэ, уртын дуучин СТА Я.Болорчимэг болон ардын урлагийн “Хөсөгтөн”, “Жонон” хамтлаг, поп опера “Uvertura”, “Motive” хамтлаг болон Бүх цэргийн дуу бүжгийн чуулга, Өнөр бүл төвийн "Өнөр бүл" чуулгын хүүхдүүд, уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм. Хандивын үйл ажиллагаанаас олсон орлогоороо нуруу болон хөлний хүнд гэмтэлтэй хоёр хүүхдийг БНСУ-д эмчилгээнд явуулах аж






