Нохой судлалын холбооноос "Шилдэг ноход 2014" тэмцээнийг энэ сарын 27, 28-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа гэнэ. Тэмцээн 09.00 цагаас эхлэх бөгөөд бүх үүлдрийн нохдын үзэсгэлэн болох аж. Энэ удаагийн тэмцээн нь тав дахь удаагийнх бөгөөд нэр бүхий нохдын үзэсгэлэнгээс гадна "Ulk von der Jahnhohe" –ийн үр төлийн жагсаалтыг үзүүлэх юм байна.