Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Африкийн орнуудад гараад байгаа Эбола вирусээр халдварлаж нас барсан хүний тоо 3000 хүрсэн хэмээн мэдээллээ.
Харин халдвар авсан хүний тоо хэдийнээ 6000 хүрчээ. Энэ аймшигт өвчнөөр нас барсан хүний ихэнх нь Либерид байгаа нь 1800 болж байна. Үүнээс гадна энэ өвчин Сьерра-Леон, Гвиней, Нигер, Ардчилсан Конго болон Сенегалд тархаад байгаа юм.
Энэ оны арваннэгдүгээр сар гэхэд Эболагаар өвдсөн хүний тоо 21 мянга хүрч магадгүй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүний өмнө сэрэмжлүүлж байсан билээ.