Бид чадна эм эн нэгдэл, “Хайр бол” ТББ-ууд хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “We are live covers” дууны тэмцээнийг Монголд анх удаа зохиолоо. Шалгаруулалт хоёр шаттай өрнөсөн бөгөөд нэгдүгээр шатнаас 18 хүн үлдэж, өнөөдрийн шалгаруулалтанд оролцсон юм. Шалгаруулалтын үеэр МУГЖ Амаржаргал, “Universe Best Songs” уралдааны шагналт байрын дуучин Амарбат, Хараагүй иргэдийн холбооны дэргэдэх “Цагаан шөнө” хамтлаг, СУИС-ийн багш оюутнууд ирж ая дуугаа өргөсөн аж