Бүсгүйчүд бид хэрхэн турах вэ? гэсэн хүсэл байнга тээж явдаг. Яавал хурдан турах бол, хоолоо хасдаг юм билүү гээд л...Харин гэнэт хоолоо хасах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Зөв хооллож, эрүүл бүтээгдэхүүн идэх нь эрүүл мэндэд тустайг хэн хүнгүй мэднэ. Яагаад бид цусны даралт ихэсгэж ,таргалуулдаг хлострин ихтэй, тослог өндөртэй хайрсан шарсан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хүсдэг вэ? Ердөө саламгүй амттай болохоор л тэр...
Энэ удаад таны биед хамгийн муугаар нөлөөлөх арван хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулъя. Бүсгүй та үүнийг уншсаны дараа идэж байсан зүйлсээ хаяад эрүүл мэнддээ анхаарна гэдэгт эргэлзэхгүй байна. Америкчуудын тэн хагас нь эрүүл саруул амьдрахын тулд эрүүл мэндийн хамгийн сайн үйлчилгээг авах хэрэгтэй гэж хариулдаг. Харин үлдсэн хэсэг нь өөрөөсөө арван паундыг хасахад л хангалттай гэж боддог байна. Одоогийн байдлаар Америкийн насанд хүрэгчидийн гуравны хоёр нь жингийн илүүдэлд өртөөд байгааг өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх төвөөс тогтоожээ. Таргалалтын шалтгаан нь иргэдийн хөдөлгөөн багасч, хэтэрхий их идэж буйд оршиж байна. Байгалийн гаралтай хоол хүнс, жимс, хүнсний ногооны хэрэглээ манайд бага хэмжээтэй байсаар эрүүл мэндээ алдахад хүргэж байгаа юм.
Нэг. Шарсан төмс
Нэг өчүүхэн хэрчим шарсан төмс калори илчлэг агуулагдах бөгөөд 10 граммын тарга нэмдэг байна. Хэрэв та долоо хоногт гурван хэрчимийг идээд байхад жилд энэ нь 23400 калори илчлэг болох ба ойролцоогоор долоон паунд жин нэмнэ.

Хоёр .Сүүгүй топингс
Ерөнхийдөө исгэлэндүү амттай ихэнхдээ эрдэнэ шишийн сироп, ус төрөгчөөр баяжуулсан ургамлын тос гэх мэт элдэв зүйлийн хольц юм. Нэг амны халбаганд 32 калор агуулагдана.
Гурав . Хайрсан боов
Цагаан гурил, бага зэргийн ургамалын тос, элсэн чихэр гэх мэтээр найрлагыг нь бүрдүүлэн хэтрүүлэн шардаг байна. Нэг хайрсан боовонд 200 калор илчлэг байх бөгөөд 12 грамм таргалуулдаг аж. Үүгээр зогсохгүй зүрхний өөхлөлтийг буй болгож цусан дахь хлострины хэмжээг ихэсгэдэг байна.

Тав . Зайдас
Өдрийн хоолон дээрээ шар айрагны мухлагт шарсан зайдас идэж байгаа бол эрүүл мэнддээ аюул учруулж байгаа юм. Нэг ширхэг гахайн махан зайдсанд 217 калор илчлэг байх ба найман грамм тарга нэмдэг байна.

Зургаа. Шарсан тахиа
Нэг шарсан тахиа ойролцоогоор 400 калор илчлэг буюу 22 грамм жин нэмндэг байна.

Долоо . Гар аргаар хийсэн бяслаг
Зарим хүмүүс гар аргаар хийсэн гээд ихэд таашаадаг . Гэвч энэ нь бяслагаар зүрхээ сольж байна л гэсэн үг юм. Хоёр хэрчим бяслаганд 276 калор илчлэг буюу 21 граммын тарга ,13 грамм ус агуулагдаж байдаг байна.

Найм. Шарсан төмс
Шарсан төмсөнд 570 калор илчлэг байх бөгөөд үүний ихэнхи нь хүний биед тарга болж байдаг байна.
Ес. Зөөлөн цагаан талх
Нэг хэрчим цагаан талхны орцонд орох багахан гуриланд 65 калор илчлэг байх бөгөөд бусад агуулагдаж байдаг элементүүд цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлнэ.

Арав .Шарсан вонтонс
Гурвалсан амт бүхий ихэвчлэн үхрийн махыг жижиг сам хорхой эсвэл бяслагны кремээр бүрж шажигнатал шарсан амттан юм . Үүнд 311 калор илчлэг агуулагдаж байдаг байна.
