Хууль зүйн яам “Дуеллана” ХХК хамтран “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах, хууль тогтоомжийг сурталчлах” зорилгоор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд архины эсрэг фото зургийн уралдаан зарлаж, иргэдэд мэдээлэл өгсөн. Мөн орон нутгийн зорчигч тээвэр болон хотын нийтийн тээвэр, хувийн хэвшлийн 80 гаруй аж ахуйн нэгжийн 700 орчим жолооч, мөнгө хураагч, албан хаагчдыг хамруулсан сургалт зохион байгууллаа. Олон хүний амь нас эрүүл мэндийг хариуцан явж байгаа хүмүүст архины хор хөнөөл болон хууль тогтоомжийг сурталчлахад энэ сургалтын зорилго оршиж байлаа.