Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн 43.2 км хатуу хучилттай замын хөдөлгөөнийг өнгөрсөн бямба гаригт нээлээ. Энэ нь концессийн гэрээгээр тавьсан, 150 тоннын даацтай, хүнд даацын машин явахад зориулагдсан анхны зам гэдгээрээ онцлог. Тус зам нь гурван эгнээ бөгөөд 12.3 метр өргөн. 25 см цементээр бэхжүүлсэн суурь, 24 см цемент бетон хучилттай, ус зайлуулах 54 хиймэл байгууламжтай. Асфальтан хучилттай зам өртөг багатай ч засвар арчлалтад хөрөнгө их шаардагддаг учраас энэ замыг цемент бетоноор хийжээ. Замыг гурван эгнээ тавьсан нь олон улсын жишиг гэнэ. Захын хоёр эгнээгээр машин зорчино. Ингэснээр осол гарахгүй. Машин эвдэрсэн үед голын эгнээг ашиглана. Хүнд даацын машины толь хүртэлх өргөн нь 3.1 метр байдаг учраас машиныг чөлөөтэй зорчуулах зорилгоор замаа ийн өргөтг өснөө гүйцэтгэгчид онцолсон. Нээлтийн үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Энэ замыг санхүүж үүлсэн хамт олон, бүтээн байгуулалтад оролцсон иргэдэд талархал илэрхийлье. Монгол Улсын хөгжилд геологи, уул уурхай, газрын тосны салбар хамгийн их үр нөл өөтэй. Эдгээр салбарыг хөгж үүлэхэд зам чухал. Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн энэ зам бол чанар, бат бөхөөрөө Монголдоо нэг номерынх” гэв.
15 ЖИЛ АШИГЛААД УЛСАД ҮНЭГҮЙ ӨГНӨ
Концесс олгох шалгаруулалтад “Саусгоби сэндс” болон “Эн Ти Би” компанийн түншлэл оролцон шалгарч, төсөл хэрэгжүүлэх зорилгоор “Ар Ди Си Си” ХХК-ийг байгуулсан. Тус компани Төрийн өмчийн хороотой “ Нарийнсухайт, Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замыг барих-ашиглахшилж үүлэх” концессийн гэрээг 2011 онд үзэглэсэн юм. Гэрээний дагуу “Ар Ди Си Си” ХХК тус замыг 109 тэрбум орчим төгр өг өөр тавьсан бөг өөд 15 жил ашиглаад, улсад үнэгүй шилжүүлэн өгнө. Замын ерөнхий гүйцэтгэгчээр “Эн Ти Би” компани ажиллажээ. “Ар Ди Си Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чулуунзоригт “Бид хоёр жилийн өмнө ажлаа эхлүүлж байлаа. Энэ зам ашиглалтад орсноор бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрчимжиж, Монгол Улсын төсөв, орон нутгийн мөнгөн эргэлт нэмэгдэнэ. Тээвэрчдийн ажиллах орчин ч сайжирна” гэлээ.
ЖИЛД 40 САЯ ТОНН НҮҮРС НЭВТРҮҮЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд “Саусгоби сэндс”, “Монголын алт”, “ЧинхуаМАК- Нарийнсухайт”, “Өсөх зоос” зэрэг компани үйл ажиллагаа явуулдаг. Жилд нийт 8.5 сая тонн орчим нүүрс олборлодог. Харин энэ зам жилд 40 сая гаруй тонн нүүрс нэвтр үүлэх хүчин чадалтай. Гүйцэтгэгч компани 54 км шороон замыг товчлон 43.2 км замд хатуу хучилт хийсэн байна. Тус замаар 2011 онд өдөрт 1000-1200 машин явдаг байсан бол өдгөө 200-250 машин зорчиж байна.

ТООСЖИЛТ 98 ХУВЬ БАГАСНА
Өмнө нь жолооч нар шороон замаар зорчиход тоос босож, урд талын машинаа харахгүй шахам байжээ. Үүнтэй холбоотойгоор осол олон гарахаас гадна хөрсний элэгдэл, тоосжилт их, нэг рейст явахад 2-3 дугуй хагардаг, 5-6 цаг явж зорьсон газраа хүрдэг байж. Тэгвэл одоо жолооч дугуй хагарах вий гэх айх айдасгүй, 2-3 цаг яваад л зорьсон газраа хүрдэг боллоо. Түүнчлэн хөрс, ус, агаарын бохирдол буурч, жолооч нарт эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл бүрдсэн байна. Мөн энэ зам Монгол Улсын босоо тэнхлэгийн гол авто замын нэг хэсэг болж, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулан, нүүрсний экспорт нэмэгдэх юм. Энэ нь Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй зэрэг бүс нутгийн хөгжилд нөл өөл өн, аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтойг албаныхан онцоллоо.
Уг замын ерөнхий гүйцэтгэгч “Эн Ти Би” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сайнбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Зам ашиглалтад орсноор олон давуу тал бий болжээ. Та энэ бүхнийг тоо жишээтэй дурдахгүй юу?
-Тоосжилт 98 хувь буурна. Мөн тээврийн компаниудын зардал багасах юм. Шороон замтай байхад нэг машины дугуй сард 4-5 удаа хагардаг байсан. Нэг дугуй 600-900 мянган төгрөгийн үнэтэй. Түүнчлэн түлшний зарцуулалт 20 хувиар багасаж, сэлбэгэнд мөнгө зарцуулахгүй болно.
-Замыг Улсын комисс хүлээж авсан уу?
-Улсын комисс ажиллахад бэлэн болсон.
-Концессийн гэрээгээр зам тавихад ямар хүндрэл гарч байна вэ?
-Концесс гэдэг бол өөрсдөө бүх хөрөнгийг гаргаж, төрөөс ямар нэг зардал гарахгүй гэсэн үг. Биднээс үл хамаарах, гаднын тооцоолоогүй нөхцөл байдал хүндрэл учруулж байлаа. Тухайлбал, өнгөрсөн жил нүүрсний экспорт багасаж, ам.долларын ханш 30 орчим хувиар өссөн.

ШИВЭЭХҮРЭНГИЙН БООМТ ИРЭХ САРД ХУРУУНЫ ХЭЭГЭЭР ХИЛ НЭВТРҮҮЛНЭ
“Саусгоби сэндс”, “Монголын алт” зэрэг компани Шивээх үрэнгийн боомтын нэвтр үүлэх чадварыг сайжруулах зорилгоор 2013 онд нэг тэрбум төгрөг зарцуулж нүүрс тээврийн хоёр гарцыг найм болгожээ. Одоо энэ найман гарцыг бүрэн ашиглах боломж бүрдсэн ч хилээр нэвтрэхэд нэг жолооч 15 минут зарцуулдаг гэнэ. Тэгвэл Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар аравдугаар сар гэхэд ШиТ вээхүрэнгийн боомтоор хурууны хээгээр хил нэвтрүүлэхээр болжээ. Тус газрын дарга Б.Пүрэвдорж “Зам ашиглалтад орсноор нүүрс тээвэрлэлт, хөрөнг ө оруулалт хоёр дахин нэмэгдэнэ. Жолооч өдөрт нэг удаа бус хоёр явдаг болно. Энэ хэрээр хилийн боомтын ачаалал нэмэгдэх юм. Иймээс Шивээхүрэнгийн боомтод ирэх аравдугаар сард багтаан хурууны хээгээр хил нэвтрүүлэх тоног төхөөрөмж суурилуулна. Энэ ажлыг “Саусгоби сэндс”, “Монголын алт” зэрэг компанийн хөрөнг өөр хийх юм. Өмнө нь жолооч машинаа унтраагаад, хилийн шалгагчид дугаарлан тамга даруулахад 15 минут зарцуулдаг байсан бол одоо цонхоороо хурууны хээгээ уншуулж, 15 секундэд хил нэвтэрнэ” гэлээ.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ