Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн сурагчид нутгийнхаа малчдад туслахаар адууны хомоол түүж байна. Гурван сурагч дундаа нэг шуудай хомоол түүн сумын ЗДТГ-т өгч байгаа аж. Ийм байдлаар сурагчид нийт 2000 гаруй шуудай хомоол түүжээ. Үүнийг өвөл, хаварт хэрэглэх тэжээл болгох үүднээс малчдад хуваарилж өгөхөөр төлөвлөжээ. Зуншилга сайхан болсон жил малчид ургамлын дарш, хатаамал хийх зэргээр гар тэжээл бэлтгэдэг. Гэтэл энэ жил зуншлага тааруу болж, өвс эрт гандсанаас малчдын олонх нь тэжээл бэлтгэж чадаагүй гэнэ. Ийм үед хүүхдүүд адууны халтар хомоол түүн өгч байгаа нь цагаа олсон тус хэмээн малчид талархаж байна.