Өнөөдөр ЦЕГ шинэ байрандаа нүүж орж байна.. Шинэ байрны нээлтийн ажиллагаа 11.00 цагаас эхэлсэн бөгөөд УМБГ-ын хажууд байдаг Хуучин нийслэлийн цагдаагийн байрыг нурааж шинээр барьсан барилгад орж буй юм. Харин хуучин ЦЕГ-ын байранд Чингэлтэй дүүргийн байрны хоёр давхарт байрлаж байсан Нийслэлийн цагдаагийн газрынхан орж ажиллах аж.
М.Болор