Өнгөрсөн бямба гаригт дэлбэрсэн, Японы Нагано мужийн нутагт орших Онтаке галт уулын оройгоос аврагчид 31 аялагчийн цогцос олжээ. Тэднийг олох үед аялагчид амьсгал хураагаад олон цаг болсон байж. Албаныхны тооцоогоор одоо 14 хүн сураггүй хэвээр байна. Токио хотоос баруун зүгт 200-гаад км зайд орших тус уул үе үе идэвхждэг ч 1979 оноос хойш дэлбэрээгүй аж.