Зориг" сан энэ жилийнхээ тэтгэлэгт хөтөлбөрийг БНСУ-ын "LG" групптэй хамтран зохион байгуулахаар болжээ. 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдийг ирэх аравдугаар сарын 9-нөөс бүртгэж эхэлнэ. Хамрагдах хүсэлтэй оюутнууд цахим өргөдөл, маягт бөглөхөөс гадна "Тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөх миний давуу талууд" сэдвээр 500 үгтэй эсээ бичиж хавсаргах шаардлагатай аж. МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, СЭЗДС-ийн бакалаврын өдрийн гуравдугаар дамжаанаас дээш дамжаанд суралцаж буй оюутнууд оролцох боломжтой. Мөн 3,1-3,5 голч дүнтэй байх болзолтой. Шалгарсан оюутны бүтэн нэг жилийн сургалтын төлбөрийг даана. Шилдэг гурван оюутанд сар бүр 100 ам.долларын тэтгэмж олгох юм байна.