“Хамтдаа гүйцгээе” гэр бүлийн хөгжөөнт тэмцээнийг Баянхонгор аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Баянхонгорын хөгжил хамтын ажиллагааны баг ТББ болон хөгжлийн ертөнц ТВ10 телевиз хамтран зохиолоо. Уг тэмцээн гэр бүлийнхээ төлөө хамтдаа нэг өдрийг үр дүнтэй өнгөрүүлэх, эрүүл хөдөлгөөнтэй амьдралд бусдыг уриалан дуудах зорилготой юм. Нийт оролцогчид “Бид нэг гэр бүл” гэсэн бичигтэй фудволк өмсөн гүйцгээсэн аж.
Тус тэмцээний тэргүүн байрыг Б.Алтангэрэлийн гэр бүл, хоёрдугаар байрыг А.Болорчулууны гэр бүл,гуравдугаар байрыг Ж.Лхагвасүрэнгийн гэр бүл эзэлсэн бол тусгай байранд Б.Жанцангийн гэр бүл тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа. Энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохиох аж.