Зочид буудал, албан байгууллага, кино театр гэх мэт үйлчилгэний зориулалттай “Шангрилла Улаанбаатар” барилгад гал гарч байна. Эх сурвалжийн мэдээлснээр 22 давхар уг барилгын долоон давхраас эхэлж гарсан байна. Онцгой байдлын ажилтнууд галыг унтраахаар ажиллаж байгаа аж. Одоогоор гэмтсэн, түлэгдсэн хүмүүсийн талаарх мэдээлэл гараагүй, галыг бүрэн унтраагаагүй байгаа бөгөөд галын шалтгаан тодорхойгүй байна.