УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр эхэлсэн. Чуулганыг УИХ-ын дарга З.Энхболд нээж, 10 минут орчим үг хэлснээр нээлтийн ажиллагаа дууссан юм. Хурал дууссаны дараа МАН-ын намын бүлгийн хурал болсон бол АН-ынхан яаравчлан өрөө өрөөрүүгээ тарцгаасан юм. Ямар ч байсан тус намын гишүүд Засгийн газрын бүтцийн талаар дуугүй байх үүрэг авсан бололтой. Хэн нь ч энэ талаар ярихыг хүсээгүй юм. Х.Баттулга гишүүнийг Засгийн газрын дараагийн тэргүүн болно гэсэн сэм яриа аль эртнээс түүнийг дагасан. Тэгвэл Х.Баттулга гишүүний толгойлдог МОАХ-ынхан чуулганы нээлтийн дараа түүний өрөөнд хуралдсан. Чухам юу ярьсныг мэдэхгүй юм. Ямар ч байсан баасан гаригийн чуулганаар халуухан үйл явдал болох бололтой.
Р.Оч