Нийслэлийн Тээврийн газартай хийсэн гэрээ, нэгдсэн даалгаварт өөрчлөлт оруулахаар болсон байна. Энэ хүрээнд цахилгаан тээвэр компанийн шөнийн тээврийн үйлчилгээг түр зогсоохоор боллоо. Шөнийн тээврийн үйлчилгээг өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, “Цахилгаан тээвэр” компаний үйлчилгээг хэвийн явуулах, тус компани татан буугдаж нэгтгэл болж байгаатай холбогдуулан өнөөдрөөс 2015 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.
Харин “ШҮ 7 буудал-МУБИС”, “ШҮ Нисэх-МУБИС-Ард кино театр” чиглэлийн шөнийн тээврийн үйлчилгээ хуучин маршрутаар үйлчилгээнд явах аж.