2014 оны нэгдүгээр ээлж буюу өнгөрсөн тавдугаар сард Зэвсэгт хүчинд татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдыг энэ сарын дундуур хална гэсэн яриа зарим цэргийн ангийн байлдагчдын дунд таржээ. Энэ талаар ЗХЖШ-ын Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбатаас тодруулахад “Хугацаат цэргийн алба хаагчид нэг жилийн хугацаанд цэргийн эрдэмд суралцах, алба хаах хуультай. Энэ хуулийнхаа дагуу л нэг жилийн хугацаанд алба хаалгана. Энэ яриа бол цуурхал. Харин цэргийн албаа нэр төртэй сайн хаасан, бусдыгаа хошуучилсан хугацаат цэргийн зарим алба хаагчийг найман сар үүрэг гүйцэтгүүлээд халж болдог” гэлээ.
Г.ДАЙЧИН