“Чингис хаан” олон улсын нисэх буудлын болон иргэдийн саналыг үндэслэн “М:11 Нисэх-МУБИС-Ард кино театр” чиглэлийг “М:11 Нисэх-“Чингис хаан”олон улсын нисэх буудал-Ард кино театр” болгон өөрчилсөн байна. Тус чиглэл өчигдрөөс эхлэн өөрчилсөн шугамаар явж байгааг Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.