Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутан Г.Нансалмаа, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан Д.Нандинцэцэг нар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай цэр соруулагч, пульс хэмжигч аппарат тус бүр хоёрыг, монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, хэл дарагч, уян зүүний наалт хандивлажээ. Тэд хөвсгөлийнх аж. Уг эмнэлэгт эдгээр багаж хэрэгсэл дутагдалтай байгааг тэд гэрийнхнийгээ уг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед мэдсэн аж. Ингээд “Далайд дусал нэмэр” төсөл бичин, Олон улсын андуудын тэтгэлэгт оролцож, 1.3 сая төгрөг авсан байна. Үүн дээрээ сайхан сэтгэлтнүүдээс 1.06 сая төгрөг цугуулж, нийт 2.36 сая төгрөгөөр дээрх зүйлсийг худалдан авчээ.