Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2014 оны хаврын чуулганаар хэлэлцэж байгаад завсарласан. Намрын ээлжит чуулганы эхний нэгдсэн хуралдаанаар энэхүү төслийг хаалттай хэлэлцсэн билээ. Харин 14.00 цагаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлаар УИХ дахь намын бүлгүүд хуралдаан зарлаад байна. Намын бүлгүүдийн хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо мөн эл асуудлаар хуралдана. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэх асуудлын дараалал харгалзахгүй хэлэлцэхээр болсныг УИХ-ын дарга З.Энхболд өглөөний нэгдсэн хуралдааны өмнө онцолсон билээ.