Дэлхийн чацарганын 60 орчим хувь нь Монголд ургадаг. Тэгвэл үүний 90 хувь нь Увс аймагт ургадаг билээ. Тэгвэл өнгөрсөн жил Увсын чацарганы тосны дээжийг дэлхийн стандартад нийцэх Тайваны шинжилгээний лабораторит шинжлүүлэн дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн болохыг баталгаажуулж, олон төрлийн витамин агуулж байгааг судалгаагаар гаргаж ирсэн. Харин Тайваньд экспортолсон чацарганы тосноос гоо сайхны маск, витамин, үрэл, чанамал зэрэг 15 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргажээ. Тайваны төлөөлөгчид Увс аймагт айлчлах үеэрээ чацаргана боловсруулах, чацарганы тос гарган авах талаар хамтран ажиллаж, Монголын энэ баялгийг дэлхийн зах зээлд худалдаалахад туслахаа илэрхийлсэн байна.