Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа хорих ангид ял эдэлж байгаа хүмүүжигчид Хараа голын эрэг болон аймгийн төвийн хойд, урд хаалганы зам дагуух хогийг цэвэрлэх санаачилга гаргажээ. Үүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны удирдлага дэмжиж, орон нутгийн TВ-12 кабелийн телевиз, “Түвшин сэтгэл” сан, “Дархан ус суваг” ХК зэрэг байгууллагатай хамтарч, дээрх газрыг цэвэрлэлээ. Уг ажилд 40 хүмүүжигч, 12 албан хаагч оролцож, нийт 300 гаруй шуудай хог цуглуулж ачуулсан байна.