Архангай аймгийн засаг даргын захирамжаар сайн засаглалыг хөгжүүлэхэд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, “Хүүхдээ сонсох өдөр”-ийн хүрээнд гарсан хүүхдүүдийн санал санаачлагыг дэмжин хэрэгжүүлэх зорилгоор Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11,1 , 11.2 дахь зүйлүүд, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг тус тус үндэслэн “ Хүүхдэд ээлтэй дотуур байр” хөтөлбөрийг баталсан билээ.
Тус хөтөлбөр нь “Хүүхдэд ээлтэй дотуур байр” хөтөлбөрийг олон нийтэд таниулах, үр дүнтэй хэрэгжих боломжийг нэмэгдүүлэх зорилготой аж. Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Боловсролын газар, Японы хүүхдийг ивээх сангийн Архангай аймаг дахь салбартай хамтран зохиож байгаа аж.
Нээлтийн арга хэмжээг нээж дотуур байранд амьдарч буй урлагийн авьяастай хүүхдүүд мэндчилгээ дэвшүүлэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ч. Уранцэцэг хөтөлбөрийн таницуулгыг хийлээ. Мөн нээлтийн арга хэмжээний үеэр дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн дунд дотуур байранд тулгамдаж буй асуудлууд, дотуур байрны багш юу хийж байна вэ, дотуур байрны багш юу хийж чадах вэ, багшид ямар мэдлэг чадвар шаардлагатай байна вэ зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулан харилцан санал бодлоо хуваалцлаа.