Агнуурын бүс нутагт ховор ан амьтны нөөцийг нутгийн иргэдийн оролцоотой хамгаалах менежментийг бий болгож, шинэ журам гаргалаа. Ингэснээр төрийн байгууллага бус, нутгийн иргэд нь ан амьтныг голлох хамгаалагч болж, тухайн амьтны нөөцийг ашиглах давуу эрхтэй болов. Ан амьтан агнасан төлбөрийн зуун хувийг тухайн сумын төсөвт төвлөрүүлэн төлбөрийн тавин хувийг аргаль, угалз, тэхээ хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулахад зарцуулахаар болсноор агнуурын амьтныг хамгаалах тогтвортой эх үүсвэр бий боллоо. Дашрамд дурьдахад, 2013 онд ан амьтан агнуулсны төлбөр 528 сая төгрөг найман аймгийн 20 гаруй сумын татварын дансанд орсон байна.
М.Болор