Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 12 дугаар сарын 1-нийг хүртэл монгол иргэдэд жуулчны виз олгохгүй байгаа тухай ташаа мэдээлэл гарч байна. Өнөөдөр буюу 10 дугаар сарын 3-ны өдөр тус ЭСЯ нь төрт Солонгос Улс байгуулагдсан өдрийг тохиолдуулан ажиллахгүй бөгөөд бусад өдрүүдэд БНСУ-г зорихоор виз мэдүүлж буй иргэдийн материалыг хүлээн авч, бүх төрлийн визийг хэвийн олгож байгаа болно.