Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх өдөрлөг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын гадна талбайд өнөөдөр боллоо. Өдөрлөгт ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, НОБГ-ын дарга, хурандаа Л.Уламбаяр, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Пүрэвдаваа болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Энэ үеэр гал гарсан тохиолдолд аврагчид хэрхэн ажилладаг болон иргэд амь насаа хэрхэн хамгаалах талаар үзүүлэх сургалтыг хийлээ. Мөн газар хөдлөлтийн үеийн доргилтын чичиргээг өдөрлөгт оролцсон иргэдэд мэдрүүлж, шатсан авто машинаас иргэнийг хэрхэн аварч, яаж ажилладаг талаар үзүүлэх сургалтыг хийснээрээ онцлог байв. Мөн 4000 гаруй иргэнд гамшгаас хамгаалах тухай заавар зөвлөгөөг өгч 10200 орчим гарын авлага тараалаа.