Та инээмсэглэ....Дотор нь харанхуйлсан хэн нэгэнд таны инээмсгэлэл нарны гэрэл болж хүрэх ч юм билүү...
Өнөөдөр дэлхийн инээмсгэлэлийн өдөр тохиож байна. Тиймээс та энэ өдөр хайртай хүндээ, найз нөхөддөө инээмслэл бэлэглээрэй.
Замын түгжрэл, чанга дуу чимээ, цаг мөч бүрийг ажилд дарагдан завгүй өнгөрөөх зэрэг нь биднийг бухимдалд хүргэдэг. Хааяа ч гэсэн бүхнээс цугтаад ганцаараа чимээгүй орчинд суумаар, найз нөхөдтэйгөө юу ч бодолгүй инээмсгэлэн явмаар санагдах үе бидэнд цөөнгүй тохиодог. Гутлын өсгий тог тог хийгээд л.... найзуудтайгаа хотын гудмаар хөтлөлцөн, юу ч бодолгүй инээж хөхрөн явах нь хичнээн аз жаргалтай байдаг билээ.
Хүнд өгч чадах хамгийн том мөртлөө үнэгүй бэлэг бол яахын аргагүй ингээмсгэлэл байдаг. Бид ямар ч үед инээмсгэлэн явах нь эргэн тойрны болоод өөртөө ч аз жаргалийг авчирдаг. Аз жаргал нь жилээр биш , сараар биш хором хоромхоноор олддог гэдэг. Тэр хоромхон мөчийг гайхалтай аз жаргалаар сүлэн өдөр тутам 15 минут орчим инээх нь таны амьдралыг найман жилээр уртасгана хэмээн эрдэмтэд нотолж байна.
Инээд мэдрэлийн ядаргааг эмчилдэг гэдгийг эрдэмтэд мөн тогтоожээ. Тиймээс өөрийн болон өрөөлийн амьдрал дахь инээдэмтэй бүхнийг анзаарч инээж байхыг хичээгээрэй. Элгээ хөштөл, нулимсаа гартал хөхрөх хамгийн сайн гэнэ шүү. Учир нь ингэх нь бодисын солилцоог сайжруулан, цээжний булчин хөгжүүлж зүрхний үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Байнга инээх шалтаг хай. Найз нөхөдтэйгөө уулзах, гэр бүлийн амьдрал, хошин урлаг, инээдмийн кино, аялал жуулчлал зэрэг боломжтой бүхнээс инээд, хөөр баясал, таашаал авч байхыг хичээгээрэй.
Сэтгэл санааны ихээхэн дарамттай байх нь даралт ихсэх, зүрх муудах, ходоодны шархлаа үүсэхэд хүргэдэг байна. Бид сэтгэл санаагаар унах, хайртай хүнээсээ салахад улам л гунигтай кино үзэж, дуу сонсон улам л гуниглан сэтгэлээ зовоож байдаг. Харин сэтгэлээр унасан үедээ дайн байлдаантай кино үзэх нь сэтгэлийг сэргээдэг аж.
Сэтгэл гижигдсэн инээд нь зөрж өнгөрөх хэнийг ч болов аз жаргалтай болгодог тул та үргэлж инээмсгэлэн яваарай.
М.Болор