Энэ жилээс эхлэн Монголын багш нарын баярын өдрийг дэлхийн багш нарын өдөр буюу аравдугаар сарын 5-нд тэмдэглэхээр болсон. Нийслэлийн Боловсролын газраас баярын өдрийг угтан “Багшаа алдаршуулъя” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа. Нээлтэд Монгол Улсын ардын болон гавьяат багш нар, мөн спорт, урлагаар үеийнхэндээ үлгэр дууриалал болж яваа тэргүүний сурагчид баярын жагсаалаар орж ирэв. Мөн нийслэлийн Боловсролын газраас тэргүүний сургууль, цэцэрлэгийг шалгаруулан, өргөмжлөл гардууллаа. Нийслэлийн 2014 оны тэргүүний сургуулиар “Ирээдүй” цогцолбор”, “Гурван тамир”, тэргүүний цэцэрлэгээр Баянзүрх дүүргийн 22 дүгээр цэцэрлэг шалгарлаа.