Баянзүрх дүүрэгт ерөнхий боловсролын төрийн өмчит 21, хувийн хэвшлийн 18 сургууль, насан туршийн боловсролын нэг төв байдаг бол төрийн өмчит 31 цэцэрлэг, хувийн өмчит 100 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Тус дүүрэг 28 хороотой бөгөөд төрийн өмчийн цэцэрлэггүй зургаа, сургуульгүй найман хороо байна.
Энэ хичээлийн жилд сургуулийн 6-17 насны 44.568 хүүхэд сургуульд сурч байна. Харин цэцэрлэгийн 2-6 насны 24.615 хүүхэд байгаагийн 67 хувь нь буюу 16.598 нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг.