Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээний тасралтгүй найдвартай ажиллагааг хангах зорилгоор “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийг үе шаттайгаар шинэчлэн, өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц болгохоор ажиллаж буй. Эхний ээлжинд тус станцад турбин суурилуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Тэгвэл хоёрдугаар шатанд дунд даралтын станцын тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх юм. Ингэснээр тус станцын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, ус болон түлшний зарцуулалт өмнөх хэмжээнд, агаарт ялгаруулж буй утааны хэмжээ 98 хувиар буурна. Энэхүү шинэчлэл хийх асуудлыг Засгийн газар өнөөдөр тогтоол гарган шийдвэрлэсэн юм.
Р.Оч