Дэлхийн томоохон орнуудын шилдэг их, дээд сургуулиуд оролцдог олон улсын боловсролын үзэсгэлэн, яармаг энэ сарын 18, 19-нд "Чингис" зочид буудалд болно. Уг үзэсгэлэн, яармагт дэлхийн 11 орны шилдэг 30 их, дээд сургууль оролцох юм. Түүнчлэн БНСУ-ын шилдэг 20 сургууль өөрийн сургалтын хөтөлбөрийг танилцуулах аж. Үзэсгэлэн, яармагийн үеэр бүх үйл ажиллагаа үнэ төлбөргүй болно.