Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын ЗДТГ, “Жалханз хутагт” сан, “Дэлтэй цэнхэр” морин спорт уяачдын холбоо хамтран, Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багт Жалханз хутагт Ц.Дамдинбазарын хөшөөг босголоо. Түүний хөшөөг өнгөрсөн зун “Хотгойдын хурд” наадмаар Мөрөн сумын төв цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан юм. Тэгвэл уг хөшөөний багасгасан хувилбарыг түүний шавилан сууж байсан Бүрэнхаан багт нээсэн нь энэ. Хөшөөний нээлтэд зориулж, бөхийн барилдаан, дааганы уралдаан зохион байгуулжээ.