Эбола вирусийн халдвар авсан нь тогтоогдсон, АНУ-ын нутаг дэвсгэр дэх анхны хүн болох Томас Дунканы биеийн байдал сайнгүй байна. Түүнийг эмчилж буй Техас мужийн Даллас хотын төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн хэлснээр өвчтөний биеийн байдал өнгөрсөн долоо хоногт хүнд гэгдэж байсан ч амралтын өдрүүдээр дордож, сэхээнд оржээ. Дункан нь Либери улсын иргэн бөгөөд өнгөрсөн сард АНУ-д хөл тавьсан аж. Түүнтэй ойр байсан 50-иад хүнийг шинжилгээнд хамруулж эхлээд байна.