Хятад улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжны авто замыг шинэчилж байгаа. ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш автозамын хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс бүрэн хааж өнгөн асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийсэн бөгөөд замын ажлын явц үндсэндээ дууссан учир өнөөдөр нээж, ашиглалтад орууллаа. 0.9 км замын өнгө хучилтын ажил дууссан тул хэвтээ тэмдэглэгээний ажил явагдаж байгаа учир замын хөдөлгөөнийг нээсэн аж. Харин гүүрийн засварын ажлыг ирэх сарын 30-ны өдөр хүлээн авахаар гүйцэтгэгч компанитай гэрээтэй байгаа юм