Олон улсын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн /ЦШНИ/ хүндэт доктор цолыг манай нэрт эрдэмтэн академич С.Энхбат хүртлээ. Олон улсад маш нэр хүндтэй энхүү шагналыг одоогоор гадаадын 20 орчим эрдэмтэн хүртээд байгаа аж. ЦШНИ-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар дээрх өргөмжлөлийг гардуулахдаа тус институтийн захирал академич В.А. Матвеев шинжлэх ухаанд болон ЦШНИ-ийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж С.Энхбатад ийнхүү хүндэт доктор цол олгож байгааг онцлон дурджээ.