Баянгол дүүргийн ЗДТГ агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг танилцуулах “Хэмнэлттэй өвөлжилт” өдөрлөг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд сайжруулсан зуух, боловсруулсан түлш, хийн шингэрүүлсэн түлшний халаагуур, монгол гэрийн дулаалга, дулаан баригч үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд оролцож дэвшилт технологийн ашигтай болон давуу талуудыг иргэдэд танилцуулж, үзэсгэлэн худалдаа явууллаа. Мөн бүрэн шаталттай сайжруулсан зуухыг зөв галлах, амины орон сууц болон монгол гэрийг хэрхэн дулаалах талаар иргэдэд заавар өгсөн юм.