Бие даагч гишүүд Засгийн газрын бүтцийг цомхон, чиг үүргийн давхардалгүйгээр ажиллахыг дэмжиж байгаа ч Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай нэгтгэхийг эсэргүүцэж буйгаа мэдээллээ. Эдийн засгийн урт болон дунд хугацааны бодлого, төлөвлөлтийг хийдэг Эдийн засгийн хөгжлийн яамыг дахин агентлагийн хэмжээнд аваачих гэж байгаа нь олон сөрөг үр дагавартай гэж үзэж байгаа аж. Мөн Засгийн газарт мэргэжлийн хүмүүс орж ажиллах шаардлагатай байна гэв.