Монголын залуучуудын холбооны санаачилгаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, “Нарантээл” ХХК хамтран "Номоор нээе" төсөл хэрэгжүүлэх болов. Ингэснээр хорих ангийн хүмүүжигчдэд ном уншиж, ялаа хөнгөлүүлэх боломж олгож байгаа юм. Хүмүүжигчдэд ахисан түвшний мэдлэг, мэдээлэл өгөхүйц номуудыг сонгохоор их сургуулиудын багш, эрдэмтэн судлаачдаас санал авах болжээ. Уг төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх гэнэ. Эхний шатанд номын нэрсийг гаргах, шалгалтын тест боловсруулах, хандив цуглуулж, хорих 411 дүгээр анги, насанд хүрэгчдийн чанга дэглэмтэй 425 дугаар хорих ангиудад туршилтын журмаар ирэх арванхоёрдугаар сараас хэрэгжүүлж эхлэх юм байна. Хүмүүжигч ямар төрлийн гэмт хэрэг хийснээс хамааран “Номоор нээе” төслийн хүрээнд ялын хоногоосоо хасуулах аж.
Д.Бат