Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас өнөөдөр Монголбанк, гурилын үйлдвэрүүдийн төлөөллийг оролцуулан одоогийн үүсээд буй нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
ҮХААЯ-наас энэ жил 49 мянган тонн улаан буудай имдортлох зөвшөөрлийг АПУ “Улаанбаатар гурил”, “Од” групп, “Хангайн миллс” , “Сайхан хүнс” зэрэг таван компанид олгосон байна.
ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал албаны мэдэгдэлдээ “Яамны зүгээс дан ганц нэг компанид 50 мянган тонн улаан буудай импортлох квот тавьж өгсөн юм биш. Өнгөрөгч наймдугаар сард таван аж ахуйн нэгжид нийт 49 мянган тонн улаан буудай импортлох зөвшөөрөл өгсөн. Үүний нэг нь “АПУ” компанид есөн мянган тонныг, бусад дөрвөн аж ахуйн нэгж нь гурилын үйлдвэрүүд бөгөөд тус бүр 10 мянган тонн улаан буудай импортлох эрх өгсөн. Үүнийг сүүлийн үед дан ганц нэг компанид олгосон гэх ташаа мэдээлэл тараад байна” гэж хэлсэн юм. Тэгвэл үүний дараа гурил үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд намрын ургац хураалттай зэрэгцээд ОХУ-аас их хэмжээний улаан буудай хямд үнээр орж ирж байна. ҮХААЯ тариаланчдаас тонн улаан буудайг 500-550 мянган төгрөгөөр авах дээд үнийг тогтоосон. Гэтэл ОХУ-аас 480 мянган төгрөгөөр орж ирж байгаа юм. Тэгэхээр кг гурилын үнэ 730 орчим төгрөгөөр зарагдах болчихоод байна. Ийм нөхцөл байдалд бид эх орны тариаланчдаас 550 мянган төгрөгөөр улаан буудай авах ямар ч боломжгүй болчихоод байна гэж мэдээллээ. Улаанбуудай оруулж ирэх байдаг л асуудал. Гэхдээ цаг үе нь арай болоогүй байна. Ургац хураалт дуусаагүй байгаа. Үүнийн зөрүүний асуудал хамгийн гол болчихоод байна гэв.