БОНХЯ-ны Шуурхай мэдээлэл, зохицуулалтын албанаас өнөөдөр ой, хээрийн түймрийн талаар мэдээллэв. Тэдний хэлснээр ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүйгээс түймэр гарах нь элбэг байдаг аж. Өнгөрсөн 3-6 дугаар сард 95 түймэр гарч, 15 аймгийн 58 сумын 1562 га ой, 1.4 сая га малын бэлчээр шатжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 17 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Тэгвэл ёсдүгээр сараас өдгөө хүртэл ёсөн аймгийн 24 сумын нутагт ой хээрийн 67 түймэр гарсан байна. Сүхбаатар, Хэнтий, Төв, Сэлэнгэ аймаг ой хээрийн түймэрт их өртжээ. Түүнчлэн Тосонцэнгэл, Өндөрхаан, Ерөөө, Баруунхараа зэрэг суманд хуурайшилт ихтэй байгаагаас түймэр гарсаар байгаа аж.
Д.Бат