Энэтхэг улс саяхан Ангараг гаригийн тойрог замд хиймэл дагуулаа оруулсан дөрөв дэх улс болсон. Харин энэ тухай нийтэлсэн Америкийн нэр хүндтэй сонины нэг “The New York Times” нийтлэлийнхээ дэргэд Энэтхэг орныг үхэр хөтөлсөн, туранхай тариачин эрээр дүрсэлсэн шог зураг хэвлүүлсэн нь цахим сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Тиймээс тус сониныхон уншигчдаасаа болон Энэтхэгийн ард түмнээс албан ёсоор уучлал гуйжээ.