Жон О”Кийф, Мэри-Бритт Мосер, Эдвард Мосер нар анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртэж, энэ оны анхны нобельтнууд боллоо. Английн энэ гурван эрдэмтэн тархины "илрүүлэгч" системийг нээсэн бүтээлээрээ энэ хүндтэй шагналыг хүртжээ. Тухайн хүний хаана байгааг өөрт нь мэдээлдэг, нэг газраас нөгөөд шилжихэд нь тусалдаг тархины тэрхүү чухал хэсгийг олсон нь орчин тойрноо мэдэрдэггүй тархины саа, Альцгеймер зэрэг өвчтэй хүмүүсийг эмчлэхэд дөхөм болох юм.
Энэ оны Нобелийн шагналд 278 хүн дэвшээд байгаа нь өмнө нь байгаагүй үзүүлэлт гэнэ. Маргааш физик, лхагва гаригт хими, пүрэв гаригт утга зохиол, баасан гаригт энхтайвны салбар дахь Нобелийн шагналтнууд тодорно. Харин энэ сарын 13-нд буюу дараагийн даваа гаригт эдийн засгийн салбар дахь шинэ нобельтныг зарлах юм.