2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар АНУ-ын Алабама, Колорида, Индиана, Йова, Кансас, Нью-Иорк зэрэг 43 мужид Энтеровирус D68-аар үүсгэгдсэн уушигны хүнд явцтай өвчний лабораториор батлагдсан 538 тохиолдол бүртгэгдсэн байна. Нас барсан дөрвөн хүний сорьцод Энтеровирус D68-ийг илрүүлсэн байна. Мөн 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар Канад улсад нийт Энтеровирус D68-аар үүсгэгдсэн халдварын 85 тохиолдол бүртгэгдсэн аж. Канад улсын Үндэсний Микробиологийн Лабораторид Энтеровирус D68-ыг илрүүлэх сорьцын 18%-д эерэг дүнтэй тодорхойлогдсон байна.
Эх сурвалж: www.cdc.gov